Ухаалаг төрийн үзэл баримтлалын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн бүрэлдэхүүн хөдөлгөөн, сонгон шалгаруулалтын санг бүрдүүлэх, энэ үндсэн дээр төрийн байгууллагын бүтэц, орон тооны оновчтой хувилбар боловсруулах, төрийн албаны санхүүжилтийг захиргааны зардлын бодлого, төлөвлөлтийн үйл явцтай уялдуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэхэд Төрийн албаны зөвлөл болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран хувь нэмрээ оруулах, хүч боломжоо нэгтгэн үр дүнд хүрэхийг эрмэлзэн дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.