МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ 34 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2019.10.07. Улаанбаатар хот
Төрийн албаны зөвлөлийн хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
Д/д |
Хэлэлцэх асуудал |
Хэлэлцэх асуудлын хууль, эрх зүйн үндэслэл |
Зөвшөөрсөн албан тушаалтан |
Асуудал танилцуулах албан хаагч |
Гарах шийдвэрийн төрөл |
1. |
Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын санал, дүгнэлт |
Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт |
Д.Баатарсайхан, Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
Б.Пүрэвдагва, Сонгон шалгаруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Тогтоол |
2. |
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах /Сэлэнгэ, Орхон, Увс, Дундговь, Баян-Өлгий, Хэнтий аймгууд/ |
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.12 дахь заалт "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 5.6, 5.7 дахь заалт, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1, 2.4, 2.8, 2.9 дэх хэсэг |
Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
Б.Оюуннасан, Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Тогтоол |
3. |
Шинэчлэн батлагдах 47 журмын явцын танилцуулга |
"Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 3.1.2/а/-д |
Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн дарга
|
Б.Алтанзул, Ажлын албаны дарга |
Тэмдэглэл |
4. |
“Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын төслийн танилцуулга |
Төрийн албаны тухай хуулийн 288 дугаар зүйлийн 28.5 дахь заалт |
Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн дарга |
Б.Алтанзул, Ажлын албаны дарга |
Тэмдэглэл |
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА