ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ АРВАНДОЛДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Сангийн яамны зарим албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайлан, уг албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах тухай
- Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар
- Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар
(Д.ДАВАА-ОЧИР)
2. Говь-Алтай, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
3. Өмнөговь, Хөвсгөл, Завхан аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтын дүн
(Т.ХАДХҮҮ)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА