ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ТАВДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2014 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилуулахаар санал болгосон албан тушаалтанд Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
2. Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан П.Гансүхийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
3. Өвөрхангай аймагт зохион байгуулсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
(Т.ХАДХҮҮ)
4. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад бүртгүүлэхгүй байгаа төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны судалгаа
(Т.ХАДХҮҮ)
5. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмыг боловсронгуй болгох саналын тухай
(Т.ХАДХҮҮ)
6. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны 2013 оны тайлангийн үнэлгээний тухай
(Т.ХАДХҮҮ)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА