ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ НАЙМДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2015 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Барилга, хот байгуулалтын яамны зарим газрын даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
2. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.Энхтөгсөөс гаргасан гомдлын талаарх Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийн тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр 2009 онд, Говь-Алтай аймгийн Засаг даргаар 2010-2014 онд ажиллаж байсан Ш.Амгаланбаярыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
4. Ховд аймгийн Боловсролын газраас зохион байгуулсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
5. Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлийн даргыг өөрчлөн томилох тухай
(Т.ХАДХҮҮ)
6. Зарим албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА