ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ХОРИНХОЁРДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2016 оны долдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Зарим удирдах албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилуулахаар
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулахаар
- Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Хяналт шинжилгээ, статистикийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар
(Д.ДАВАА-ОЧИР)
2. УИХ-ын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтын дүн
(Т.ХАДХҮҮ)
3. УИХ-ын гишүүнээр 2008-2012 онд ажиллаж байсан Ц.Батбаярыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
4. Зарим албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
5. Зарим албан хаагчдад "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдэг олгох тухай
(Т.ХАДХҮҮ)
6. Бусад асуудал
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА