ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2015 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Хөдөлмөрийн яамны зарим газрын даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
2. Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах тухай|
(Д.ДАВАА-ОЧИР)
3. Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
(Т.ХАДХҮҮ)
4. Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газар болон Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох тухай
(Т.ХАДХҮҮ)
5. Төрийн албаны зөвлөлийн Онцгой байдлын ерөнхий газар, Хөдөлмөрийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
(Т.ХАДХҮҮ)
6. "Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авсан арга хэмжээ, ахиц дэвшил, үр дүн" сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн даргын сонсгол хэлэлцэх
(Т.ХАДХҮҮ)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА