ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
(Т.ХАДХҮҮ)
2. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайлан, уг албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
3. УИХ-ын гишүүнээр 1992-1996 онд ажиллаж байсан Д.Батбаатарыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
4. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
5. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
6. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
7. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА