МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ 20 ДУГААР
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2019.06.04 Улаанбаатар хот
Төрийн албаны зөвлөлийн хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
№ |
Хэлэлцэх асуудал |
Хэлэлцэх асуудлын хууль эрх зүйн үндэслэл |
Зөвшөөрсөн |
Асуудал танилцуулах албан тушаалтан |
Шийдвэрийн төрөл |
1. |
Тэргүүн болон эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгуулах, ахиулах санал ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийсэн танилцуулга, журмын шаардлага хангасан төрийн албан хаагчдад зэрэг дэв шинээр олгуулах, ахиулах саналыг ЗГХЭГ-т хүргүүлэх эсэх асуудлийг шийдвэрлүүлэх; |
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг |
С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
Д.Нармандах, Захиргаа удирдлагын газрын шинжээч |
Тэмдэглэл |
2. |
Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийн танилцуулга /Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Цэрэнбадралын гомдол/ |
Төрийн албаны тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.1 дэх хэсэг |
Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
Г.Зоригтбаатар, Маргаан хянан шалгах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Тогтоол |
3. |
Бусад асуудал |
|
Б.Баатарзориг Төрийн албаны зөвлөлийн дарга |
|
Тэмдэглэл |
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА