МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
2018 ОНЫ ХОРИН ТАВДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2018 оны 11 сарын 21 Улаанбаатар хот
Хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
№ |
Хэлэлцэх асуудал |
Зөвшөөрсөн |
Асуудал танилцуулах албан хаагч |
Шийдвэрийн төрөл |
1 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтныг нэр дэвшүүлэх тухай |
Б.Баатарзориг |
Д.Баатарсайхан Б.Бундхорол |
Тогтоол |
2 |
УИХ-ын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Соёл, урлагийн газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо нөхөх мэргэшлийн шалгалтын дүн |
С.Цэдэндамба |
Ц.Галбадрах |
Тогтоол |
3 |
Хөвсгөл, Завхан аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо нөхөх мэргэшлийн шалгалтын дүн |
С.Цэдэндамба |
Ц.Галбадрах |
Тогтоол |
4 |
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Жамбаажамцаас гаргасан маргааныг хянан шийдвэрлэх комиссын дүгнэлт танилцуулах |
Б.Баатарзориг |
Б.Бундхорол |
Тогтоол |
5 |
Зарим албан хаагчдыг "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнах тухай |
С.Цэдэндамба |
Г.Эрдэнэчимэг |
Тогтоол |
6 |
Зарим албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай танилцуулах |
С.Цэдэндамба |
Г.Эрдэнэчимэг |
|
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА