ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай
(Т.ХАДХҮҮ)
2. Сүхбаатар аймагт зохион байгуулсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
(Т.ХАДХҮҮ)
3. Нөөцөөс хасах тухай
(Т.ХАДХҮҮ)
4. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ганчимэгээс гаргасан гомдлын талаарх Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийн тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
5. Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирлын албан тушаалд томилуулахаар санал болгосон албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА