ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ АРАВДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Засгийн газрын хэрэгжүүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайлан, уг албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
2. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авсан арга хэмжээ, ахиц дэвшил, үр дүн" сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн сонсгол сонсож хэлэлцэх
(Т.ХАДХҮҮ)
3. Дархан уул, Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтын дүн
(Т.ХАДХҮҮ)
4. Төрийн албаны зөвлөлийн Гадаад хэргийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай
(Т.ХАДХҮҮ)
5. Зарим албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
6. Зарим албан хаагчид "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдэг олгох тухай
(Т.ХАДХҮҮ)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА