ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ГУЧИН ДОЛДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайлан, уг албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
2. Үндсэн Хуулийн Цэцийн Тамгын газрын зарим ажилтныг удирдах албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
3. Зарим хүмүүсийг "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнах тухай
(Т.ХАДХҮҮ)
4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
(Т.ХАДХҮҮ)
5. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтаар иргэд бүртгүүлэхгүй байгаа төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны талаар танилцуулах
(Т.ХАДХҮҮ)
6. Бусад асуудал /2008-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байсан Д.Нямхүүг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай/
(Д.ДАВАА-ОЧИР)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА