ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 14. 00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1.Удирдах албан тушаалд томилуулахаар санал болгосон албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
-Хүний Эрхийн Үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга
-Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга
(Д.ДАВАА-ОЧИР)
2.Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи шуудан, харилцаа холбооны газрын зарим удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах тухай
-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга
-Хяналт-шинжилгээний газрын Статистик, мэдээллийн хэлтсийн дарга
(Д.ДАВАА-ОЧИР)
3.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
-Дорнод аймаг
-Санхүүгийн зохицуулах хороо
-Цаг уур, орчны шинжилгээний газар
-Худалдан авах ажиллагааны газар
(Т.ХАДХҮҮ)
4.Бусад асуудал:
-УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Ганболдыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай
-Зарим албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА