МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ АРВАНГУРАВДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2019.04.12 Улаанбаатар хот
Хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд болно.
№ |
Хэлэлцэх асуудал |
Зөвшөөрсөн |
Асуудал танилцуулах албан тушаалтан |
Шийдвэрийн төрөл |
1. |
Төрийн албаны зөвлөлийн 01 дүгээр албан даалгаварын хэрэгжилтийн танилцуулга |
Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
Л.Зоригтбаатар, Маргаан хянан шалгах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Тэмдэглэл |
2. |
“Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын төслийг танилцуулж батлуулах |
Д.Баатарсайхан, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн |
М.Алтанбагана, Шалгалтын цахим систем хариуцсан референт |
Тогтоол |
3. |
Шалгалтын тестийн агуулга захиалах асуудлыг танилцуулах /Удирдлагын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын холбоо, Авилгатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо зэрэг байгууллагуудад санал хүргүүлэх/ |
Д.Баатарсайхан, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн |
М.Алтанбагана, Шалгалтын цахим систем хариуцсан референт |
Тэмдэглэл |
4. |
Цахим шалгалт зохион байгуулах програм хангамж захиалах ажлын даалгаварын санал танилцуулах /Боловсролын үнэлгээний төв, interactive/ |
Д.Баатарсайхан, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн |
М.Алтанбагана, Шалгалтын цахим систем хариуцсан референт |
Тэмдэглэл |
5. |
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтын зарыг танилцуулах |
Д.Баатарсайхан, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн |
М.Алтанбагана, Шалгалтын цахим систем хариуцсан референт |
Тогтоол |
6. |
“Төрийн албаны зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний төсөл хэлэлцүүлж, батлуулах |
Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн дарга |
Б.Бундхорол, Зохион байгуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Тэмдэглэл |
7. |
Бусад асуудал - Төрийн албаны зөвлөлийн 13 дугаар хуралдаанаар өгөгдсөн үүрэг чиглэлийн биелэлт танилцуулах - Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын санал авах - Үүрэг чиглэл өгөх |
Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн дарга |
Б.Бундхорол, Зохион байгуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч |
Тэмдэглэл |
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА