ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ГУЧИН ХОЁРДУГААР ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хуралдаан 2014 оны арван нэгдүгээр сарын 13-ны өдрийн 14.00 цагт Засгийн газрын ХI байрны 301 тоот өрөөнд болно.
1. Завхан, Увс аймагт зохион байгуулсан нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн тухай
(Т.ХАДХҮҮ)
2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
3. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайлан, уг албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
4. Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд нээлттэй зарлах тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
5. УИХ-ын гишүүнээр 2000-2004 онд ажиллаж байсан Д.Мөрөнг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай
(Д.ДАВАА-ОЧИР)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА