Төрийн албаны зөвлөлийн 8 дугаар хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн дүнг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлд 2015 онд үйл ажиллагаа явуулсан 52 салбар зөвлөл ирүүлсэн байна. Тайлангийн дүнгээр аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүдээс Сэлэнгэ, Өмнөговь, Орхон аймаг дахь Салбар зөвлөлүүд тэргүүлсэн бол яамдаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл 72.3, агентлагуудаас Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл 78.6 хувьтай тус тус дүгнэгдсэн байна.
Салбар зөвлөлүүдийн 2015 оны үйл ажиллагааны үнэлгээний дунджийг өнгөрсөн жилийн үнэлгээний дундажтай харьцуулан үзвэл яамны дэргэдэх салбар зөвлөлийн үнэлгээ 2,5 хувь, агентлагийн дэргэдэх салбар зөвлөлийн үнэлгээний дундаж 8,9 хувь буурсан, аймаг нийслэл дэх салбар зөвлөлийн үнэлгээний дундаж 10,6 хувь өссөн үзүүлэлттэй байна.
2015 онд Булган, Говьсүмбэр, Орхон, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймаг дахь салбар зөвлөл, Хөдөлмөрийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлүүд үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангаж, сонгон шалгаруулалтыг зар, салбар зөвлөлийн хуралдааны тойм, төрийн жинхэнэ албанд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгэсэн шийдвэрийг сайтдаа байнга байршуулан, шинэчлэхийн зэрэгцээ Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулалтын комиссын даргаар ээлжлэн ажилладаг, Завхан, Увс аймаг дахь Салбар зөвлөл төрийн албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан саналыг үйл ажиллагаандаа тусгасан, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг мэдээллийн карттай болгож, ил тод байршуулж ажилласан зэрэг нь төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шинэлэг ажлуудын нэг болсон байна.
Мөн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл бүрэлдэхүүнээрээ Сэлэнгэ, Хэнтий аймгийн туршлагыг судлахын зэрэгцээ Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөл бүрэлдэхүүнээрээ Төрийн албаны зөвлөл Ажлын албатай уулзан хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн ажлуудын нэг гэж дүгнэлээ.
Зөвлөлийн хуралдаанаар Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайлангийн дүнг хэлэлцээд, хуралдаанаас гарах тогтоолын хамт Зөвлөмж хүрүүлэхээр шийдвэрлэлээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛСЭН ҮНЭЛГЭЭ