Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дахь удаагийн “7:4:10” арга зүйн сургалт “Хүлээлтэд нийцсэн гүйцэтгэлийг тодорхойлж өгөх нь” сэдвээр үргэлжилж байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Салбар зөвлөлийн гишүүд, албан хаагчид, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга нар, холбогдох албан хаагчид 2100 гаруй хэрэглэгчийн эрхээр нэвтэрч сургалтад хамрагдлаа.
Дэйл Карнэги сургалтын төвийн ахлах сургагч багш А.Даваасүрэн албан хаагчид удирдлагынхаа хүсэн хүлээсэн хүлээлтэд хүрдэггүй олон шалтгаан байдаг. Үүнд:
Ажлын байрны албан тушаалын тодорхойлолт нь ажил хийлгэх гол бичиг баримт байдаг.
Байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгоо өөрсдөө ухамсарлаж, албан хаагчдадаа тухайн ажлын байр оршин тогтнож байгаа зорилго нь юу вэ гэдгийг ойлгуулах нь удирдах албан хаагчдын үүрэг. Үүнийгээ ажлын хэрэгсэл болгох аргууд бий. Бусдаас хариуцлага хүлээх чадвартай байхыг хүсэж байвал тэднээс юу хүлээж байгаагаа тодорхой ойлгуулан, хэрхэн хамгийн сайн үр дүнд хүрэх тухай зөвлөгөө өгөх нь чухал юм. Албан хаагчаасаа хүсэж байгаа үр дүнгээ тодорхойгүй орхиж, үр дүн гаргаагүй байсан ч хариуцлага оногдуулахгүй, хяналтгүй орхих байдал гаргавал тухайн байгууллагын тогтолцоо эмх замбараагүй болж, эрсдэлээс хамгаалж, зааварчилгаа өгч, үйлдэл болгоныг нь хэлж, ямар нэг байдлаар сөрөг хяналт илүү тавихад даргын заавраар л ажиллах хандлага түлхүү бий болдог байна. Иймээс тэнцвэрийг хангаж, ажиллах урам өгч, эрх мэдэл олгох нь зүйтэй.
Албан хаагч хариуцсан ажлынхаа хүрээнд асуулт асуухад “бодож үзье”, “эргээд мэдэгдье” гэсэн байдлаар хариулахаас илүүтэйгээр “би таныг чадна гэж боддог болохоор энэ ажлыг хариуцуулсан”, “та л үүнийг чадна” гэсэн сэтгэгдэл төрүүлбэл тухайн албан хаагч хамгийн сайнаараа хичээх шалтгаан болдог талаар онол, практик арга зүйд тулгуурласан мэдээллийг өглөө.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс сургалтыг хаан дүгнэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн хийж байгаа үйл ажиллагаа нь илүү үр дүнд суурилсан, үр дагавар, үр нөлөө нь тухайн байгууллага, төрийн үйлчилгээний алсын хараа, эрхэм зорилгод чиглэсэн байх учиртай. Үүнийг хэрэгжүүлэх арга зам бол зорилго, зорилт, ажлын талбар буюу чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, ажилтан, удирдлага харилцан ойлголцож, хүлээн зөвшөөрсөн байх, түүндээ хүрэх явдал болж байна. Ялангуяа удирдах ажилтнуудын хувьд манлайлал, менежментийн арга зүйд илүү суралцаж, төрийн үйлчилгээг илүү сайн түвшинд гарган зорилт, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч, түүнийг биелүүлэхэд албан хаагчдадаа тусалж, дэмжих харилцаа бий болгох нь чухал гэдгийг дурдлаа.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ