Төрийн албаны зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны болон Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг Улсын Их Хуралд хүргүүллээ.
Тайлант онд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн зорилтуудтай уялдуулан төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн сэтгэл ханамж, хүлээлтэд хүрч ажиллах, хүрсэн түвшинг ахиулах, үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албан хаагчийн сэтгэл зүйг дэмжих, харилцаа хандлагыг сайжруулах, цар тахлын хүндрэлийг даван туулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан.
Цаашид чадварлаг, мэргэшсэн албан хаагчийг шилж олж сонгон шалгаруулах, төрд ажиллуулах, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн орчин нөхцөл, цаг үе, хөгжлийн үйл явцтай уялдуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн цогц шинэтгэлийн шинэ үеийг эхлүүлэхээр үйл ажиллагааны тайландаа сорилт, шийдэл, санал хувилбарыг дэвшүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааг 5 чиглэлээр багцлан доорх хүснэгтэд хураангуйлан шинэтгэлийн агуулгатай 21 онцлох үр дүнг толилуулж байна: