Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг өөрчлөлтийн менежментийн сэдвээр асуудал дэвшүүлсэн яриа өрнүүлж, цар тахалтай тэмцэх ажлын тэргүүн эгнээнд явуулж ирсэн үйл ажиллагааны онцлог, ач холбогдол, онцгой нөхцөл байдлын дараах хэвийн горимд төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх багц асуудлыг хөндлөө.
Тус байгууллагын үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцах үеэр ирсэн дуудлагын дагуу Шаамар суманд ажилласан онцгой байдлын алба хаагчид шар өвсний түймрийг шуурхай унтрааж иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учрахаас сэргийлсэн тухай эргэн илтгэлээ.
---о0о---