Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Засаглалын асуудал хариуцсан менежер хатагтай Алма Кананийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Засаглалын асуудал хариуцсан менежер хатагтай Алма Канани цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа үед Монгол Улсад томилолтоор ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод төрийн бүтээмжийн зорилтуудтай уялдуулсан Төрийн албаны шинэтгэлийн 2 дахь үе эдийн засгийн агуулгаар өргөжин хөгжих талаар товч танилцуулав.
Дэлхийн банкны дэмжлэгээр Монгол Улсын төрийн албаны цалин хөлсний тогтолцоог төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг нэмэгдүүлэх, шударга, ил тод, ойлгомжтой, нэгдсэн байдлаар тогтоох чиглэлээр шинэчлэлийн арга замуудыг тодорхойлж, бодлогын зөвлөмж, санал боловсруулах боломж бүрдэхээр байна.
Уулзалтын үеэр талууд Төрийн албаны шинэтгэлийн судалгаанд суурилсан хамтын ажиллагааг үргэлжлүүлж хамтын ажиллагааны зорилго, зорилтоо оновчтой тодорхойлж замын зураглалыг тодорхой гарган ажиллахаа санал нэгтэй илэрхийллээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА