Төрийн албаны зөвлөл нь 2012-2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авч, өмнөх жилүүдэд өгсөн зөвлөмжийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, тайлант хугацаанд байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудит сайн хийгдсэн зэрэг нь Монгол улсын ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангасан тул Үндэсний аудитын газраас 2015 онд тус байгууллагын санхүүд “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргаж, итгэмжлэл олгов.