Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн өргөөнд “ТӨРИЙН УДИРДЛАГА, ТӨРИЙН БОДЛОГЫН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ” сэдэвт Үндэсний зөвлөгөөн 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс урилгаар оролцож, “Төрийн албаны шинэтгэл: Цахим шилжилтийн үйл явц”-ын талаар илтгэл тавилаа.
Зөвлөгөөнд АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нар зочин илтгэгчээр оролцож, эрдэмтэн багш, судлаачид, ахисан болон бакалавр, магистр, докторын түвшний оюутан суралцагчдад илтгэл хэлэлцэж, мэдээлэл солилцов.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс илтгэлдээ: Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, уялдаа холбоо, төрийн албаны шалгалтын системийн шинэтгэл, ач холбогдол, төрийн бүтээмжийн практик үйл явц болон төрийн бодлого, шийдвэрт, онол, арга зүйн үндэслэлтэй уялдуулах талаар товч дурдлаа. Мөн цахим системийн хөгжүүлэлт нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдсэн бодлогыг хангахаас гадна иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, шуурхай хүргэх чухал нөлөөг бий болгох ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Зөвлөгөөний зочин илтгэгч АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, Нэгдсэн улсын бодлогод:
Зөвлөгөөнийг МУИС-ийн ОУХНУС-ийн Дэд.Проф.Др Г.Баасанжав, Профессор Др. Н.Бурмаа нар чиглүүлэн явуулсан бөгөөд Дэд.Проф.Др П.Амаржаргал мөн оролцсон юм.
МУИС-ийн ОУХНУС-ийн Профессор Др. Н.Бурмаагийн итгэлд: Төрийн байгууллагын хэтийн төлөв онолын болон практикийн түвшинд маш том байр суурь илэрхийлдэг бөгөөд төрийн захиргааны удирдлага нь мэргэжлийн салбар болох талаар судалгааны ажлын дүгнэлтийг танилцууллаа. Улмаар цар тахлын нөлөөллөөс үүдэн дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэлтэй тулгарах, цахимаар ажиллах зэрэг гэнэтийн асуудлууд тулгамдсан бөгөөд системийн болон VUKA онолыг практикт ашиглах хандлага нэмэгдсэн тухай өгүүлсэн юм.
Зөвлөгөөн нь төрийн албанд ажиллаж байгаа, ажиллахаар зорьж буй оюутан залуус болон чиглэлээр судалгаа шинжилгээний бүтээл туурвиж байгаа судлаач, эрдэмтэн, төр болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож, онолын болон практик мэдээллийг солилцож, илтгэлүүдийн агуулгын хүрээнд асуулт, ярилцлага өрнүүлж хэлэлцлээ.