Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өгсөн билээ.
Өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөл албан хэрэгцээнд ашиглаж байсан том оврын автотээврийн хэрэгслийг тухайн өдөр Засгийн газрын автобаазад хүлээлгэн өгсөн бол өнөөдөр (2020.04.19) Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Ц.Амартөгс болон яам, агентлагуудын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, аймгийн засаг даргын тамгын газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг /zoom: 179 хэрэглэгчийн эрхээр/ оролцуулан цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Төрийн байгууллагын тогтолцоо, төрийн албаны төрөл, ангилал, төрийн захиргааны байгууллагын дотоод бүтэц, ангилал зэрэглэл, цалин хөлсийг хамарсан СИСТЕМ /ТОГТОЛЦОО/-НЫ РЕФОРМ хийх, ангилал зэрэглэл цөөлөх, төв, орон нутгийн ялгамжтай байдлаар АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙН ӨӨРЧЛӨЛТ хийх, Ижил хувиар, ижил хэмжээгээр, ялгамжтай хэмжээгээр зохистой тогтоох хувилбаруудыг судлан ЦАЛИН ХӨЛСНИЙ ӨӨРЧЛӨЛТ-ийг үр дүнд суурилсан боломжит хувиар хийх саналуудыг танилцуулж, хэлэлцүүллээ.
Мөн тэрээр шинэтгэлийн 2 дахь үе эрх зүйн шинэтгэлээр эхэлж байгааг онцлоод төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжин ажиллах талаар зөвлөмж, чиглэл өглөө.