Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 19-ний өдөр төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр төрийн албанд хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого болон Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хэмнэлтийн бодлогын тодорхой зорилтоос танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэ үеэр төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлж, манлайлан ажиллаж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхийг онцлоод “Төрийн албаны шинэтгэл тасралтгүй үргэлжлэх ёстой. Ингэхдээ тулд залуусын дуу хоолой, иргэдийн шаардлагыг хүндэтгэн үзэж, цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч ажиллах нь бид бүхний хувьд нэн чухал байна. Иймд цаашид Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийг хэмнэлтийн бодлого, хүний нөөцийн шинэчлэлтэй холбон хослуулан хэрэгжүүлнэ” гэв.
Уулзалт, хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн Б.Идэрчулуун, Ц.Амартөгс болон яам, агенлаг, аймаг, нийслэлийн Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн удирдах ажилтнуудын төлөөлөл /zoom: 179 хэрэглэгчийн эрхээр/ оролцлоо.