Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа удирдлагын газрын Ахлах референт, Боловсрол судлалын доктор, яруу найрагч Баруун хотгойд овогтой Жамъянжавын Жамъянтив “Төрийн албаны зөвлөл” нэртэй хүндэтгэлийн шүлэг зохиож хамт олондоо өргөн барилаа.
Тэнгэрт мэндэлж, ертөнцөд бойжсон сурвалжиТ
Тэгш боломжийг нийхэмд бүрдүүлэх сургамжиТ
Түшмэдийн суугаар улсаа тэтгэсэн уламжлалТ
Төвч мэргэн үзлийг баримтлан ажиллах сүжигТ
Төгөлдөр хүнийг сонгон шалгаруулах номлолТ
Төрийн тархинд эвлэлдэн нэгдүүлэх итгэмжиТ
Тайллын таван үндсээр1 угтан бэлтгэх холболТ
Таван чанарыг2 цогцлоон савлан хураах юүлэлТ
Тамир оюуны эрчмийг ханамал бүтээгчийн эрхТ
Асур Монголыг төрөөр бадраагч гэрэлт баганА
Алтан дээд гэрээг ирээдүйд мандуулах мантрА3
Ариун бузрыг үл холигч монгол сэтгэхүйн аргА
Ард түмний хүчийг ухаанаар үржүүлэх ундрагА
Амьдралын зүйн засахуйтай эзэн биеийн уяА
Авьяасын ирд дүйцүүлэн эрхийг шийтгэх тамгА
Ахуйн арван эн түгээмлийг4 арвитгах татуургА
Арга билгийн аялгууг дуурсуулах хөгтэй ятгА
Андын дэмээр дэвжих өлзий буянт байгууллагА
Зөөлөн хатуу ур чадварыг хослуулахаар яралЗ
Зөн билгээ жолоодон шинэтгэл хийхээр дүрэлЗ
Зөв хүмүүнийг зөв ажилд онож тавихаар эрмэлЗ
Заадалт тэнгэрт гэрэлтэх сүүн замд аялах виЗ
Зах хязгааргүй тал нутгийн амин тэжээлт харЗ
Замбага ягаан цэцэгний анхилам үнэрийн тийЗ
Зөөлөн эгшиглэнт аялгуутай чамин тансаг аяЗ
Залгамжит төрийн албаны төрөн түгэхүйн пайЗ
Замбуутивийн цээжин дэх нүүдэлчин ардын ТАЗ
Уг шүлгийн дэлгэрэнгүй тайлбарыг та бүхэнд хүргэж байна:
Акростих гэдэг нь Грек хэлнээс гаралтай дээд эрэмбийн хүндэтгэлийн шүлэг гэсэнтэй ойролцоо утгатай нэр томьёо юм. Тухайн шүлгийн эхний үсгүүдээр нэг хүний нэр буюу тухайн юмс үзэгдлийн оноосон нэрийг зохиодог нэн эртнээс уламжлалтай бичлэгийн содон өвөрмөц хэлбэр бөгөөд сонсож ухаарахад бус харж ухаарахад илүү зориулагдсан гэж зарим судлаачид үздэг.
Зөвхөн эхний үсэг бус бас төгсгөлийн үсгийг нэрээр нь давхар бүтээж нэг мөрөн дэх үсгийн тоог тэнцүүлсэн чамгүй адармаатай хязгаарлалтыг давж шүлэглэн бичжээ.
Энэхүү хүндэтгэлийн шүлгийг хөх Монголчуудын өндөр өвөг дээдэс бүтээн туурвиж олон мянганы туршид өртөөлөн дамжуулж, өвлүүлэн уламжлуулж ирсэн аж төрөх, төр барих, даян дэлхийг засан тохинуулах “АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ“ билэг сургаалд түшиглэн бичсэн байна.
Төрт ёсны олон мянган жилийн түүхэн уламжлалтай тэнгэрлиг Монголчууд маань “АРД ТҮМЭН” хэмээх нэрийг ам бардам хүртэх бүрэн эрхтэй бөгөөд тэрхүү ард түмэн таньж мэдсэнээрээ хувь тавилангаа залуурдаж иржээ.
Энэхүү “акростих” шүлэг нь нэг мөрөнд 38 үсэгтэй, цифрүүдийн нийлбэр нь 3+8=11 байна. Арвын тоо бол орчлонгийн тогтцын систем бөгөөд үүнээс нэгийн мөр татсанаар 11 болж хорвоогийн нэгэн эгшин бүтээх утгыг агуулна.
Гурвын тоо нь бүрэн бүтний бэлэгдэл бөгөөд гурвын тооны гурамсал буюу 9 нь “Тэнгэрийн тоо” юм. Манай ард түмэн энэ тоог өнө эрт цагаас дээдлэн бэлэгддэг нь хүмүүний уг хөх толбот Монголчууд бид мөнх тэнгэрийн тамгатай төрдөг. Нийт 27 мөр шүлгийн цифрийн нийлбэр 2+7=9 болох ба ”Тэнгэрийн тоо”-г бүтээж байна. Төрийн албан зөвлөл гэсэн үгийн товчлол ТАЗ хэмээх үгийн гурван үсгээр мөр бүрийн эхлэл, төгсгөлийг бүтээж “Тэнгэрийн тоо” болох есөн мөрөөр дарж шүлэглэсэн байна.
Дээд эрэмбийн өндөр хүндэтгэлийн гэгддэг “акростих” шүлгийн 22-26 хүртэлх таван мөрийг зохиохдоо оюун ухаант агуу хүн төрөлхтөнд мөнх тэнгэрээс заяагдсан гайхамшигт хишиг төгс таван мэдрэхүйтэй нь холбох гүн бэлэгдлийг агуулжээ.
Ж.Жамъянтив нь Төрийн албаны зөвлөлийн нийт хамт олондоо зориулж бичсэн энэхүү шүлгээрээ эрдэнэт хүмүүний таван мэдрэхүй (харахуй ,амтлахуй, үнэрлэхүй, сонсохуй, хүртэхүй)-н эрчимлэг чанар, төгөлдөр чадамжаа сайн менежментээр цогц дүүрэн ашиглаж, төрийн албаны шинэтгэлийн их үйл хэргийнхээ төлөө алсын хараа, соргог мэдрэмж, өөдрөг сэтгэл, эв найрсал, хатан зориг, тэсвэр тэвчээртэйгээр хичээнгүйлэн хөдөлмөрлөж амжилт бүтээлийн сүмбэр уул бүтээхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна.
Ахуйн арван эн түгээмлийг “АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ“- нээс дэлгэрүүлэн өгүүлбээс: