Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөл төрийг төлөөлж, төрд учруулан хохирлыг нөхөн төлүүлэхээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар 17.4 сая төгрөг төлүүлэх шийдвэр гаргалаа.
Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу төрд учирсан хохирол болох нийт 118,5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гараад байна.
Мөн өнгөрсөн онд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 91 албан хаагчийг, 2022 онд 16 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлүүлсэн.
Харин энэ онд 1135 иргэнийг албан тушаалд хууль тогтоомж зөрчиж томилсон болохыг тогтоож албан тушаалаас чөлөөлүүлээд байна.