Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт ажилтнууддаа “тоон гарын үсэг” олгох ажлыг Төрийн албаны зөвлөл Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан “тоон гарын үсэг нь хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.
Ийнхүү тоон гарын үсэгтэй болсноор төрийн болон бусад байгууллагаас цахим үйлчилгээ авах, гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн төлбөр тооцоо хийх зэрэгт ашиглаж, өөрийн цаг хугацаа, зардлаа хэмнэн цахим орчинд өөрийгөө бүрэн таниулах боломжтой болж байна.