Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар “Мэргэжлийн чиглэл,/хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн” батлагдсантай холбогдуулан “Албан тушаалын тодорхойлолт”-ын мэргэжлийн шаардлагад мэргэжлийн индексийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалтын Төрийн албаны зөвлөл зохион байгууллаа.
Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн С. Цэдэндамба, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл, ТАЗ-ийн Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид цахимаар болон танхимаар оролцож, мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтын эхэнд мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр/, индексийн талаар танилцуулгыг уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү хийж, оролцогчдын асуултад Төрийн албаны зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтан хариулт өгч, мэргэжлийн индексийг албан тушаалын тодорхойлолтод хэрхэн ашиглах, хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй уулзалт боллоо.