Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын албан хаагчид Цусны донорын эгнээнд нэгдэж, сайн дураараа цусаа бэлэглэлээ.
Цусаа үнэ өртөггүй сайн дураараа өгөхийг уриалдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Цусны донорын байгууллагуудын олон улсын холбоо, Цус сэлбэх олон улсын нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачилгаар жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Төрийн албаны зөвлөл тус өдрийг угтан төрийн бусад байгууллагуудыг цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аврах их үйлсэд сайн дураар нэгдэн оролцохыг уриалж байна.