1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр судалгааны арга зүйч үндэсний Зөвлөх сонгон шалгаруулан ажиллуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна
2.Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид дараах шаардлага тавина:
Дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Зөвлөхөд тавигдах шаардлага |
||
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
||
1. |
Төрийн албаны зөвлөлийн ССМНСГ, Ажлын албаны албан хаагчдын судалгаа хийх чадавхыг сайжруулах зөвлөх |
Доктор (Ph.D) болон түүнээс дээш зэрэгтэй |
Эрх зүй, эдийн засаг эсхүл нийгмийн ухааны салбарын бусад мэргэжилтэй, төрийн албаны чиглэлээр мэргэшсэн.
|
-Судалгааны ажлын олон улсын туршлагатай - Судалгааны 1 бүтээл нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Томсон-Ройтерсийн бүртгэлийн сан, Скопус бүртгэлийн сан, Scholar google бүртгэлийн сангуудын аль нэгэнд бүртгэгдсэн сэтгүүлд хэвлэгдсэн байх. |
3.Мэдүүлгээ ирүүлэх этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр zuvlukh@csc.gov.mn хаягаар, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Шалгаруулалтад оролцох тухай хүсэлт
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн хуулбар;
- Товч намтар /CV/
- Томсон-Ройтерсийн бүртгэлийн сан, Скопус бүртгэлийн сан, Scholar google бүртгэлийн сангуудын аль нэгэнд бүртгэгдсэн сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийг нотлох баримт
- Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн судалгааны бүтээлийн жагсаалт /бүрэн, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд/.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 101 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-265041