“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.2.1, 5.1.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудад төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн байгууллагуудын шилдэг туршлагыг харилцан солилцуулах, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн даргын сонсголыг Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралд сонсч, тус Салбар зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явагдаж байна гэж дүгнээд Салбар зөвлөлд мэргэшил арга зүйн зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо.