Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкофф болон тус улсын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
Элчин сайд Кэтрин Ивкофф ардчилсан нийгмийн тулгуур болсон төрийн албаны ёс зүйг бэхжүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэн чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаа талаар дурдав.
Уулзалтын үр дүнд төрийн албаны сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт, сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг ойрын хугацаанд төлөвлөн зохион байгуулахаар харилцан тохиров.