“Шинэ сэргэлтийн бодлого”-оор дэвшүүлсэн төрийн бүтээмжийн сэргэлтийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцад шаардагдах төрийн албаны хүний нөөцийн ур чадварын хүрээ, цогц чадамжийн асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
Дээрх асуудлын хүрээнд төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хууль тогтоомжийн өөрчлөлт, өнөөгийн практик шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулах чиглэлээр эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцүүлэг явуулахаар тогтсон байна.
---о0о---