Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;
- Гадаад харилцааны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- Дотоод хэргийн Их сургуулийн дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох тухай журмын төслийг танилцуулах тухай;
- Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ыг шинэчлэн батлах эсэх тухай танилцуулах тухай;
- Төрийн албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, танилцуулгатай танилцаж, Ажлын албаны газар нэгж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдлаа.
- оОо -