Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан зөвлөн туслах ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Мөн УИХ-аас баталсан бодлогын баримт бичигт заасан төрийн хэмнэлт, бүтээмжийн хэрэгжилттэй танилцах, Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж гарах журмын төслийг танилцуулах, санал авах, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоог танилцуулах ажлыг тус тус зохион байгуулж байна.