Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Сэргэлэн, Эрдэнэ сумдад “Чадахуйн зарчмын хэрэгжилт” сэдвээр хүний нөөцийн аудит хийж эхэллээ.
Хүний нөөцийн аудитаар Төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн менежмент, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаандаа чадахуйн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлж дүгнэх юм.