НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөл хамтран “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд хүний нөөцийн удирдлага, ёс зүйн чиглэлээр арга зүй, менежментийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг 6 яам, 5 агентлаг, 3 орон нутагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Архангай аймаг юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Төслийн нэгж Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр аймгийн төрийн албаны удирдах хаагчдад зориулсан “Төрийн албаны шинэтгэл, үнэт зүйл ба төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Сургалтаар төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зорилго, үр нөлөө, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан хаагчдын хүлээх үүрэг, манлайлал, төрийн албан хаагчийн үнэт зүйл, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил болон холбогдох бусад чиглэлээр мэдээлэл өгчээ.
Сургалт, хэлэлцүүлгийг хааж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэлэхдээ аймгийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудыг сургалтаас олж авсан шинэ мэдлэг, мэдээллийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, байгууллага тус бүрийнхээ ажилтан, албан хаагчидтай хуваалцах, сургалтын үр дүнг эргэн мэдээлэхийг чиглэл болгосон юм.
Учир нь, улс, орон нутгийн хөгжил, байгууллагын өөрчлөлт хувь хүний хандлага, соёлоос ихээхэн хамааралтай тул өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх, төрийн албан дахь мэдлэгийн солилцоо, ур чадварын шилжилтийг оновчтой зохион байгуулж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэтгэлийн үйл явцыг шуурхай зохион байгуулах учиртайг сануулсан юм.
Энэ үүрэг, даалгаврын хүрээнд Архангай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд холбогдох сургалтыг нийт 40 байгууллагын 982 төрийн албан хаагчдыг хамруулан шинэ мэдлэг, мэдээллийг цааш нь түгээх ажил зохион байгуулагджээ.
Боловсрол, шинжлэх ухааны газар
2 дугаар цэцэрлэг
6 дугаар цэцэрлэг
Онцгой байдлын газар
Эрдэнэмандал Засаг даргын Тамгын газар
Музей
Мэргэжлийн хяналтын газар
Цэцэрлэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар
- оОо -