Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагуудын удирдах албан тушаалтнуудыг ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлэх, удирдлагын манлайлал ба байгууллагын алсын хараа, зорилгоо биелүүлэх шийдвэр гаргах чадварт сургах, чадавхжуулах зорилготой “Удирдлагын манлайлал ба байгууллагын соёл” сэдэвт сургалт эхэллээ.
Сургалтын үйл ажиллагаа 09 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, төрийн өмчийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд хамрагдах юм.