Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 40 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан комиссын тайлан танилцуулах тухай;
- Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Татварын бодлогын газрын даргын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан комиссын тайлан танилцуулах тухай;
- Барилга, хот байгуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан комиссын тайлан танилцуулах тухай;
- Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан комиссын тайлан танилцуулах тухай;
- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;
- Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- Хөвсгөл аймаг дахь Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх тухай, иргэний гомдлоор үүссэн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт танилцуулах тухай;
- Иргэний гомдлоор Архангай аймгийн Засаг даргын шийдвэрт хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;
- Төрийн албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай;
- Төрийн албаны зөвлөлийн 2023 онд Удирдлагын Академиар хийлгэх захиалгат судалгааны ажлын саналыг танилцуулах тухай зэрэг асуудлуудын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, Ажлын албаны газар нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА