Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг сайжруулах замаар хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан “Төрийн бүтээмж-төрийн албаны хүний нөөцийн удирдлага” сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Төрийн албаны шинэтгэлийн тулгуур үзэл санаа чадахуйн зарчмыг тууштай хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ур чадварын орчин үеийн шаардлага, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах замаар менежмент хийх ур чадварын мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлогтой болно.
Сургалтад аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар хамрагдаж орон нутагт төрийн албаны шинэтгэлийг өрнүүлж байгаа арга туршлага, практик үйл ажиллагааны харилцан мэдээлэл солилцож, чадахуйн зарчмыг бэхжүүлэх талаар гадаад орнуудын хэрэгжүүлсэн арга туршлагын талаар шинэ мэдлэг мэдээлэлтэй болох юм.
Энэхүү сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсад Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслөөс дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл зохион байгуулж байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА