Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит 41 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- Гадаадын иргэн харьяатын газрын зарим албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;
- Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;
- Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргыг чөлөөлөх, үүрэг гүйцэтгэгчийг томилох эсэх тухай;
- Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн шийдвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;
- Нийслэлийн Багахангай дүүрэгт зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;
- “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын төслийн танилцуулга хийх тухай зэрэг асуудлуудын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, Ажлын албаны газар нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА