Төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-өөс 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөлөлгүй болсон дэвшилтэт сайн соёл, зохион байгуулалтаа бататгалаа.
Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 5885 иргэн бүртгүүлж, 4700 шалгалтад оролцсоноос 1541 иргэн буюу 32.8 хувь нь тэнцсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 581 дугаар тогтоолоор шалгалтад тэнцсэн 1541 иргэнийг Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэхийн зэрэгцээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн “сул орон тооны мэдээллийг олон нийтэд мэдээлэх” тухай үүргийн биелэлтийг хангуулах, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд богино хугацаанд, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, шинээр бүртгэгдсэн иргэдийн тусгай шалгалт өгч төрийн албанд томилогдон ажиллах нөхцөл бололцоог хангахад анхаарлаа төвлөрүүлж ажиллахын Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо.
Улсын Их Хурлаас 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах зохицуулалт туссан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ирэх оны ерөнхий шалгалт зохион байгуулах хуваарийг 2022 оны 12 дугаар сард нийтэд зарлан мэдээлэх болно.
Шалгалтын дүнгээр өндөр оноо авч, шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн тухайн хүний мэдлэг, чадвар, хичээл зүтгэлээс шууд хамааралтай болохыг энэ удаагийн шалгалт дахин нотоллоо.
Төрийн албаны шалгалтад оролцож, тэнцсэн нийт иргэдэд баяр хүргэж, амжилт хүсье.
Төрийн албаны шалгалтад өндөр амжилт гаргасанд талархал илэрхийлье.
№ |
Нэр |
Нэр |
Нас |
Хүйс |
Төгссөн сургууль |
Эзэмшсэн мэргэжил |
Харьяалал |
Нийт оноо |
1 |
Балжинням |
Номин |
23 |
Эмэгтэй |
ДХИС |
Эрх зүйч |
Улаанбаатар |
100 |
2 |
Дамба |
Бадамгарав |
26 |
Эмэгтэй |
ШУТИС |
Уул уурхайн ашиглалтын технологи |
Улаанбаатар |
100 |
3 |
Батсүх |
Оюун-Эрдэнэ |
39 |
Эмэгтэй |
МУБИС |
Экологи, химийн багш |
Улаанбаатар |
100 |
4 |
Хишигжаргал |
Батболд |
36 |
Эрэгтэй |
МУИС |
Даатгалын эдийн засаг |
Улаанбаатар |
100 |
5 |
Бадамцэцэг |
Зулцэцэг |
22 |
Эмэгтэй |
МУИС |
Төрийн удирдлага |
Дорнод |
100 |
6 |
Төмөр-Очир |
Ичинхорлоо |
22 |
Эмэгтэй |
МУИС |
Улс төр судлал |
Дорнод |
100 |
7 |
Доржсүрэн |
Чанцал |
21 |
Эмэгтэй |
МУИС |
Төрийн удирдлага |
Улаанбаатар |
99 |
8 |
Мөнхдорж |
Мөнхзаяа |
22 |
Эмэгтэй |
МУИС |
Нягтлан бодох бүртгэл |
Хэнтий |
99 |
9 |
Төмөрмөнх |
Галбадрах |
35 |
Эрэгтэй |
УБЭИС |
Эрх зүйч |
Улаанбаатар |
98 |
10 |
Батбаатар |
Отгон-Эрдэнэ |
22 |
Эмэгтэй |
МҮИС |
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан |
Орхон |
98 |
11 |
Лхагвасүрэн |
Баасанбат |
43 |
Эрэгтэй |
СЭЗИС |
Нягтлан бодогч-эдийн засагч |
Улаанбаатар |
97 |
12 |
Энхтөр |
Шүрэнцэцэг |
36 |
Эмэгтэй |
ХҮДС |
Санхүү менежер |
Улаанбаатар |
97 |
13 |
Гантулга |
Маралмаа |
21 |
Эмэгтэй |
МУИС |
Газар зохион байгуулалт /төлөвлөлт/ |
Улаанбаатар |
97 |
14 |
Дорждамба |
Энхсүлд |
35 |
Эрэгтэй |
Их засаг |
Эрх зүйч |
Улаанбаатар |
97 |
15 |
Батсүх |
Намуунаа |
20 |
Эмэгтэй |
СЭЗИС |
Эдийн засагч |
Улаанбаатар |
97 |
16 |
Болд |
Шижирбаатар |
39 |
Эрэгтэй |
МУИС |
Эх бичиг судлаач |
Архангай |
97 |
17 |
Энхмандал |
Эмүжин |
21 |
Эмэгтэй |
ИЗОУИС |
Эрх зүйч |
Дундговь |
97 |
18 |
Хадбаатар |
Болорсайхан |
39 |
Эмэгтэй |
МУИС |
Олон улсын худалдаа |
Орхон |
97 |
19 |
Цэнд-Аюуш |
Номинтөгс |
21 |
Эмэгтэй |
Их засаг |
Эрх зүйч |
Сэлэнгэ |
97 |
Үндэсний хэмжээнд хүний нөөцийг бэлтгэдэг зонхилох их, дээд сургууль төгсөгчдөөс Төрийн албаны шалгалтад оролцсон байдлаарх чанарын үзүүлэлтээс.
№ |
Төгссөн сургууль |
Бүртгүүлсэн иргэдийн тоо |
Шалгалтад орсон |
Тэнцсэн иргэдийн тоо |
Хувь |
1 |
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль |
80 |
64 |
33 |
51.6% |
2 |
Санхүү эдийн засгийн их сургууль |
82 |
66 |
34 |
51.5% |
3 |
Монгол улсын их сургууль |
878 |
698 |
358 |
51.3% |
4 |
Дотоод хэргийн их сургууль |
117 |
98 |
45 |
45.9% |
5 |
Шихихутуг их сургууль |
143 |
120 |
52 |
43.3% |
6 |
Батлан хамгаалахын их сургууль |
92 |
69 |
28 |
40.6% |
7 |
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль |
45 |
37 |
15 |
40.5% |
8 |
Идэр дээд сургууль |
41 |
31 |
12 |
38.7% |
9 |
Шинжлэх ухаан, технологийн их сургууль |
351 |
268 |
99 |
36.9% |
10 |
Гадаадын их дээд сургууль |
161 |
121 |
43 |
35.5% |
11 |
Монгол улсын боловсролын их сургууль |
353 |
276 |
90 |
32.6% |
12 |
... |
... |
... |
... |
...% |
Нийт |
5885 |
4700 |
1541 |
32.8% |