Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн батлах Засгийн газрын тогтоолын төсөлд Төрийн албаны зөвлөл хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд санал хүргүүлэх тухай;
- Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ын төслийн тухай;
- Төрийн албаны зөвлөлийн веб сайтад мэдээллийн сан бий болгох хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний явцын танилцуулга;
- Санхүүгийн зохицуулах хорооны зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан тухай тайлан;
- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг эс зөвшөөрч иргэний гомдлоор үүсгэсэн маргааныг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт;
- Иргэний гомдол, мэдээллээр үүссэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан;
- Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч иргэний гомдлоор үүсгэсэн маргааныг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт зэрэг бусад асуудлуудын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, Ажлын албаны газар нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА