Төрийн албаны зөвлөлийн ээлжит 23 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргаас ирүүлсэн тус аймгийн Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд, нээлттэй зарлах тухай хэлэлцээд, ажлын байрны зарим шаардлага төрийн албанд тавигдах болзол нөхцөлийг хангахгүй байгаа тул буцаахаар шийдвэрлэв.