Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит 48 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх зарим албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тайлан;
- Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
- Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох;
- Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан Сумын Засаг даргын Тамгын газрын жишиг гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтод шинэчлэн батлах зөвшөөрөл олгох;
- 2022 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүрэгт зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан Ажлын хэсгийн тайлан болон бусад асуудлын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА