Төрийн албаны шинэтгэлийг нийгмийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн бодлого зорилт, хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан эрчимжүүлэх зорилго бүхий ажил хэргийн цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Улсын их хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын Ажлын албаны болон Тамгын газрын дарга нарыг хүлээн авч, дэлхий нийтийн хөгжлийн стратеги, түүний дотор хүний нөөцийг удирдлагад гарч байгаа өөрчлөлт, төрийн албан хаагчид тавигдах мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг иж бүрэн тодорхойлж, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн авлигатай тэмцэх ажлын хүрээнд 5Ш ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх, хүний нөөцийн удирдлагын шинэ арга хэрэгслийг төрийн албанд нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн цалин хөлс нийгмийн баталгааг хангах, чиглэлээр зөвлөлдлөө.