1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх Зөвлөх сонгон шалгаруулна.
2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид дараах шаардлага тавина:
Дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Зөвлөхөд тавигдах шаардлага |
||
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
||
1. |
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх Зөвлөх |
Магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Эрх зүйч, төрийн албаны чиглэлээр мэргэшсэн.
|
1.Хууль зүйн салбарт 7-оос доошгүй жил ажилласан, үүнээс 5 жил эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байсан.
2.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байсан туршлагатай |
Бүрдүүлэх материал:
- Шалгаруулалтад оролцох тухай хүсэлт
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн хуулбар;
- Товч намтар /CV/
- Ажлын туршлагыг нотлох баримт
- Ажлын санал (судалгааны хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон судалгааны бэлтгэл ажил, явцын тайлан, эцсийн тайланг тайлагнан танилцуулах төлөвлөгөө, ажлын календарчилсан хуваарь, судалгааны гүйцэтгэх арга зүй, ашиглагдах тоон болон чанарын аргууд зэргийг тусгах)
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хавсаргах нь давуу байдлыг бий болгоно.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 101 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-265041