Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх хүрээнд Монголын төрийн албан хаагчдыг Казакстаны Төрийн захиргааны академид сургах хүсэлт тавьж, тус академийн магистрын зэрэг хамгаалах нэг жилийн тусгай хөтөлбөрт сургалтад сургах Хамтын ажиллагааны гэрээг 2016 оны долдугаар сард 3 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Гэрээний дагуу жил бүр Монгол Улсаас хоёр төрийн албан хаагчийг сургах бөгөөд Казакстаны Төрийн захиргааны академид , Казакстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр суралцах анхны төрийн албан хаагчдаар Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын улсын байцаагч Б.Байгал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Хулан нар шалгарлаа.
Тус академид сурах төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдлаа. Эхний сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл дээр зохион байгуулсан бөгөөд уг шалгаруулалтад тэнцсэн хоёр албан хаагч Казакстан улсад очиж, англи хэлний шалгалтыг өгөхийн зэрэгцээ төрийн захиргаа, эдийн засаг менежментийн шалгалтыг орос хэлээр өгчээ.
Төрийн албанд нэгээс доошгүй жил ажилласан, орос, англи хэлний академик түвшний мэдлэгтэй, төрийн жинхэнэ алба хаагч шалгалтад тэнцвэл уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
http://pa-academy.kz/index.php/en/