Төрийн албаны зөвлөлийн 31 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Ө.Баянмөнхийг Өмнөговь аймгийн Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Засгийн газарт саналаа хүргүүлэхээр шийдвэрлэв.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын сонгон шалгаруулалтад дөрвөн иргэн оролцож хамгийн өндөр оноо авсан Д.Баатарсайханыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргад нэр дэвшүүлж, томиллоо.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийг байгуулж, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.